
Засгийн газар огцор жагсаал орон даяар эхэлнэ.
ЗӨВЛӨМЖ
Үргэлжлэх хугацаа: 2025.01.11 - 2025.01.22
Цаг агаар өдөр -15-20, шөнөдөө -25-35 хэм хүртэл байх магадлалтай.
📌Засгийн газар огцор жагсаал ЗГ-тай аливаа хэлбэрээр ЗӨВШИЛЦӨЛД ОРОХГҮЙ, ямар нэг уулзалт яриа хэлцэл хийхгүй, тайлбар хүлээж авахгүй. Жагсаалын үндсэн шаардлага зорилгодоо хүрэх хүртэл үргэлжилнэ.
Зорилго: Засгийн газар огцор
Шаардлага: Засгийн газар огцор
Оролцогчид: Засгийн газар огцрохыг шаардаж буй нийт иргэд, залуус, бизнес ААН, клубууд, УТН
Зохион байгуулагч: ЗГ огцрохыг шаардсан хүн бүр
Бусад зөвлөмж, мэдээлэл:
1. Засгийн газар огцрохыг дэмжихгүй байгаа нь ирэхгүй байх
2. Засгийн газар огцор жагсаалыг дэмжигч иргэд, байгууллагууд жагсаалд оролцогчдод үзүүлэх дэмжлэг, оролцоогоо нийтэд ил зарлах төлөвтэй (кофе, цай, сэндвич, нөмрөг, маск, лоозон юу ч байж болох юм)
3. Засгийн газар огцор жагсаалд оролцогчид бүтээлч, шинэ санаа гарган огцруулах шалтгаанаа илэрхийлж оролцох, чөлөөтэй байх төлөвтэй
Жагсаал төв талбайн Их хааны хөшөөний өмнө төвлөрнө (Орон нутагт тухайн төв талбайд)
Засгийн газар огцор жагсаалд хэрэглэх гар самбар (Slogan) нь ямар ч хэлбэр дүрс, өнгө загвар, бичмэл болон хэвлэмэл, энгэртээ зүүдэг байх боломжтой.
- Дулаан хувцаслах (Бээлий, ороолт)
- Халдаг улавч санал болгож байна
- Утаанаас хамгаалах маск (2+)
- Гар утсаа сайтар цэнэглэх
- Power bank биедээ авч явах
- Жагсаалын шаардлагаас гадуур зүйл ярьсан, сэжиг бүхий этгээдээс зайлсхийх, зайгаа авч байршилаа солих
- Цагдаагийн хууль бус, хувийн шаардлагыг биелүүлэхээс зайлсхийх
- Ордныг бүтэн тойрч явахгүй байхыг зөвлөж байна (Тойрч алхах үед барьж саатуулах, эд зүйл эвдсэн гэх мэтээр гүтгэдэг)
- Та гадаад улсад байгаа бол зураг видеогоо оруулах эсвэл илгээхийг зөвлөж байна
- Ойр орчимд өрнөж байгаа үйл явдлын зураг видеог боломжит хэмжээнд хийж post, story, live хийхийг зөвлөж байна
- Тус жагсаал нь чөлөөт хэлбэртэй ба дуулж, бүжиглэх, чанга яригчаар үзэл бодлоо илэрхийлэх, эсэргүүцлээ илэрхийлэх, туг, төрөл бүрийн лоозон, материаллаг биет дүрслэл, баримал, гэрэл, яригч, хөгжим, хөгжмийн зэмсэг (бөмбөр, бүрээ г.м) байх боломжтой
- Жагсаалд оролцогчид цагдаа болон бусад этгээдэд ямар нэг тайлбар өгөх, асуултад хариулах үүрэг хүлээхгүй
- Засгийн газар огцор жагсаал нэгэнт эхэлсэн бөгөөд төв талбайд очиж зогсолт хийх, эсэргүүцэх, шаардах, байр сууриа илэрхийлэхийг зөвлөж байна
- Жагсаалтай холбоотой санал уриалгаа сэтгэгдэл хэсэгт бичиж хувь нэмрээ оруулаарай
- Жагсаалыг дэмжих иргэд, ААН, бизнесүүд жагсаалд оролцогчдод шууд дэмжлэг үзүүлэх байдлаар оролцох ба урьдчилан ямар нэг хандив дэмжлэг бараа материал авах зохион байгуулалтын хэлбэргүй болно. Жагсаалд оролцогчдод халуун кофе, халдаг улавч, маск, маркер, цаас, нөмрөг, зөөврийн сандал, бээлий, туг далбаа, яригч, гэрэл зэрэг зөвхөн жагсаалтай холбоотой дэмжлэг үзүүлэхийг зөвлөж байна.
Жагсаал үндсэн шаардлагын зорилгодоо хүрэх шинж чанартай ба тус жагсаалыг төлөөлж хэн ч Засгийн газартай аливаа яриа хэлцэл зөвшилцөлд орохгүй байхаар зохион байгуулагдсан болно.
Та Монголд жагсаалын орчин үеийн соёл нутагшуулахад оролцож байна.
Засгийн газар огцор иргэдийн жагсаал
2025.01.11 #ЗГогцор