Э.Одбаяр: Монгол улс өөрсдийн мэдлийн нарийн царигийн төмөр замтай болох хэрэгтэй

Просмотров: 73   |   Загружено: 2 мес.
icon
Liberté
icon
4
icon
Скачать
iconПодробнее о видео
В.Путины элч агаарын тээвэр болон ОУ-ын ачаа тээвэр төмөр замын үлдсэн ганц гарц нь Монгол улс болохыг хүлээн зөвшөөрчээ.

Давшгүй өндөр гаалийн татвартай хэрнээ манай төмөр замаар хөнгөлөлт нэртэй үнэгүй тээвэрлэнэ. Монголын ААН өөрсдөө ТЗ-р тээвэрлэлт хийх хүрэлцээгүй болсон.

Товчхондоо Монголчууд өөрсдийн мэдлийн төмөр зам ч үгүй болжээ. Монголчууд төмөр замаараа өөрсдийн ачааг зөөх эрхгүй болж, түрэмгийлэгч оросын ачаа зөөдөг дамжин өнгөрөх ханган нийлүүлэх бааз мэт болов. ОюунЭрдэнийн ЗГ-т оросын эрх ашиг нэгт. Монгол яах нь хамаагүй. Худалдааны дайн зарлачихаад "стратегийн түншлэл" гэж үлгэр ярьж, Евроазийн эдийн засгийн холбоотой хэлэлцээр байгуулах шахалт үзүүлж байгаа.

Нэг нүүрээрээ БНХАУ-аас хандив, буцалтгүй тусламж, хөнгөлттэй зээл, хөрөнгө оруулалт гуйж авна, бас экспортын 90%-аа гаргана. Нөгөө нүүрээрээ орж ирсэн таван цаасаараа Монголын гол өрсөлдөгч болох ОХУ-ын нүүрс, зэс, УУ түүхий эд, бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэх төмөр зам нутаг дээгүүрээ тавьж өгнө. Монгол улсад ямар ч ашиггүй хоёр нүүртэй бодлого хэрэгжиж байна. Манай ТЗ-н 50%-г эзэмшдэг ОХУ өөрсдийнхөө ч төмөр замын бондын хүүгээ төлж чадахгүй байж Монголд нэмж хөрөнгө оруулж шинэ зам тавина гэх мэт худал ухуулга явуулж байгаа.

Монголчууд төмөр замын 50%-аа оросоос нэн даруй худалдаж авах, эсвэл нэн даруй өөрсдийн мэдлийн Замын Үүд-УБ чиглэлийн нарийн царигийн төмөр зам тавих хууль эрх зүйн орчныг нээлттэй болгох хэрэгтэй. Бүх юмыг стратегийн гэж хуцсаар байгаад өөрсдийнхөө ачааг ч зөөх төмөр замгүй, оросод зусардаад хаа хүрэх вэ? Түүнчлэн Монголын агаарын тээврийн салбарт ОХУ гай барцад дагуулах санаа нь цухалзаад эхэлсэн.

"Налайхын аэродромоос оросын дуунаас хурдан онгоц нислэг үйлдэхээр боллоо..." гэх мэт тархи угаалт явагдаад эхэлснийг дурдахгүй өнгөрч болохгүй. ОХУ гэнэт нэг өглөө Налайхын балгасыг бодож сэрнэ гэж байхгүй гэдгийг санах хэрэгтэй. ОХУ-ын нөөц буудлыг сэргээж буйгаа өнгөлөн далдалж хандив өгч буй мэт худал мэдээлэл цацаж байгаа.

Налайхын аэродром ЗХУ-ын цэргийн нисэх буудал болон байгуулагдаж, 1968 онд ЗХУ-ын 68-р НА-г Налайх руу нүүлгэн шилжүүлжээ. 1991 он хүртэл ОХУ-Малайз нислэгийн дундын зогсоол байв.

Похожие видео

Добавлено: 55 год.
Добавил:
  © 2019-2021
  Э.Одбаяр: Монгол улс өөрсдийн мэдлийн нарийн царигийн төмөр замтай болох хэрэгтэй - RusLar.Me